ӨГӨГДЛИЙН УДИРДАМЖИЙН МЭДЭГДЭЛ

Сүүлд шинэчлэгдсэн 2018 оны наймдугаар сарын 15

ӨГӨГДЛИЙН УДИРДАМЖИЙН МЭДЭГДЭЛ

English  |  中文   |  日本語   |  Español   |  Français   |  Deutsch   |  Italiano   |  Русский   |  Português   |  Polski
Nederlands  |  Čeština   |  Magyar   |  Svenska   |  Bahasa   |  العربية   |  தமிழ்   |  Türk   |  한글   |  Suomi   |  Монгол хэл  |  ไทย

Энэхүү Өгөгдлийн удирдамжийн мэдэгдэлд “Caterpillar Inc.” компанийн (цаашид хамааралтай этгээдүүдийн хамтаар “Caterpillar” компани, “бид,” “бидэнтэй” эсвэл “манай” гэх) түгээлтийн сүлжээ (үүний дотор борлуулагчид, тэдгээрийн холбогдох этгээдүүд, цаашид “Түгээлтийн сүлжээ” гэх), хамааралтай этгээдүүд (доор тодорхойлсны дагуу), манай болон тэдний үйлчлүүлэгч тус бүрээс машин, бүтээгдэхүүн эсвэл бусад хөрөнгө, тэдний хамааралтай ажлын талбайтай (цаашид хамтад нь “Хөрөнгө” гэх) холбоотой мэдээлэл цуглуулах практикийг тодорхойлсон болно. Бид энэ мэдээллийг онлайн болон офлайн арга замаар цуглуулдаг. Үүнд: (1) компьютер, API, хөдөлгөөнт төхөөрөмж дээр эсвэл эдгээрээр дамжуулж ашиглах аппликэйшн, платформ; (2) “Caterpillar” компани эсвэл бусад компанийн үйлдвэрлэсэн телематик эсвэл бусад төхөөрөмж (цаашид “Төхөөрөмж” гэх бөгөөд Аппликэйшний хамт “Дижитал санал” гэх); (3) манай Түгээлтийн сүлжээ, эд ангийн үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч, үйлчлүүлэгчид багтана. Энэхүү Өгөгдлийн удирдамжийн мэдэгдэлд “та” гэж заасан байвал таныг хувь хүний хувьд хэлж байгаагаас гадна шаардлагатай бол таны төлөөлж буй компани эсвэл хуулийн этгээд, түүний ажилтан, төлөөлөгч нэг бүрийг хэлнэ.

Та манай дижитал саналууд ямар мэдээлэл хүлээн авдаг, үүсгэдэг, дамжуулдаг, түүнчлэн бид тэрхүү мэдээллээр юу хийдгийг ойлгохын тулд энэхүү Мэдэгдлийг тогтмол үзэж танилцаж байх хэрэгтэй. Та бидэнд Системийн өгөгдөл, Ашиглалтын өгөгдөл, эсвэл Хувийн мэдээлэл (тус бүрийг нь доор тодорхойлсон) өгснөөр энэхүү Өгөгдлийн удирдамжийн мэдэгдлийн нөхцөл, болзлыг зөвшөөрөх бөгөөд үүний дотор тухайн мэдээллийг цуглуулах, ашиглах, хуваалцахыг зөвшөөрнө.

Бид ямар мэдээлэл цуглуулж болох вэ

Хувийн мэдээлэл” гэдэг нь тодорхой хүний тухай эсвэл “Caterpillar”компанийн Глобал мэдээллийн нууцлалын тухай мэдэгдэлд нэмж тодорхойлсончлон тодорхой хүнийг таних эсвэл таньж болох аливаа мэдээлэл болно. Энэхүү Өгөгдлийн удирдамжийн мэдэгдэлд тодорхой, ил тод байдлын үүднээс Хувийн мэдээллийг дурдсаны зэрэгцээ “Caterpillar” компанийн Глобал мэдээллийн нууцлалын тухай мэдэгдэл, таны дижитал саналд хамаатай нууцлалын мэдэгдэл нь эдгээр баримт бичигт тодорхойлсон асуудал, үүний дотор Хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, дамжуулах, задруулах, удирдан зохицуулах асуудлыг хянана. Өгөгдлийн удирдамжийн мэдэгдлийн ямар ч заалт “Caterpillar” компанийн Глобал мэдээллийн нууцлалын тухай мэдэгдэл эсвэл холбогдох аливаа нууцлалын мэдэгдлийг өөрчлөх зорилгогүй.

 “Системийн өгөгдөл” гэдэг нь дижитал саналаар дамжуулан шингээх, хэрэглэх эсвэл үүсгэх мэдээллийг хэлнэ. Үүнд дараах мэдээлэл орж болно:

  • Төхөөрөмж, хөрөнгө, эд ангийн мэдээлэл, үүний дотор загварын дугаар, серийн дугаар, захиалгын дугаар, програм хангамж, техник хангамжийн хувилбарын дугаарууд, үр дүнгийн үзүүлэлт, тохируулга, үүний дотор Хөрөнгөд бэхэлсэн ажлын багаж эсвэл бусад гадаад хэрэгсэл.
  • Цахим өгөгдөл, үүний дотор мэдрэгчийн бүртгэл, хандлага, гистограмм, үйл явдлын өгөгдөл, бусад дохиолол, дижитал төлөвийн өгөгдөл, гэмтлийн код, зогсонги байсан хугацаа, өдөр тутмын болон хуримтлагдсан шатахууны зарцуулалт, утааны өгөгдөл, үйлчилгээний хугацаа, Хөрөнгөөс гараар эсвэл автоматаар татсан цахим өгөгдлийн файлууд, гэмтэл оношилгооны өгөгдөл, үйлчлүүлэгч болон Хөрөнгөөс хамаарах бусад өгөгдөл, Төхөөрөмжийн хэрэглэж буй холбооны суваг.
  • Үзлэг шалгалтын өгөгдөл, үүний дотор “Caterpillar” компани эсвэл гуравдагч этгээдийн үзлэг шалгалтын системийг ашигласан үзлэг шалгалтын үр дүн.
  • Төхөөрөмжийн байршлын өгөгдөл, үүний дотор Хөрөнгийн биет байршил (жишээ нь: хиймэл дагуул, GPS, үүрэн холбооны цамхаг, Bluetooth эсвэл Wi-Fi дохио ашиглан тодорхойлсон).
  • Шингэний өгөгдөл, үүний дотор “Caterpillar” компани эсвэл гуравдагч этгээдийн багаж хэрэгсэл ашиглан авсан шингэний сорьцын шинжилгээний үр дүн (тос, гидравлик болон хөргөгч шингэн зэрэг).
  • Үйл явдлын бичлэгийн өгөгдөл, үүний дотор байршил, хурд, чиглэл, холбогдох видео бичлэг, удирдлагын ашиглалт, эерэг дамжуулгын удирдлага.
  • Засвар, техникийн үйлчилгээний түүх, үүний дотор ажлын захиалга (Хөрөнгөд хийсэн бүх техникийн үйлчилгээ, засвар, эд анги худалдан авах, эд анги солих, өөрчлөх), эд ангийн эдэлгээний хугацаа (эд ангийн ашиглалтын түүх, элэгдлийн хугацаа), техникийн үйлчилгээний хуваарь, төлөвлөсөн техникийн үйлчилгээ, баталгааны хамрах хугацаа, засвар, техникийн үйлчилгээний гэрээ, үйлчилгээний хоорондох хугацаа (Хөрөнгийн эд ангийг солих үйл ажиллагааны төлөвлөсөн техникийн үйлчилгээний хоорондох хуваарьт хугацаа), эд ангийн жагсаалт (Хөрөнгийг бүрдүүлэгч эд ангийн жагсаалт), үйлчилгээний захидал (“Caterpillar” компаниас Хөрөнгөд мэдэгдэж буй асуудлыг засахаар зөвлөсөн тусгай үйлчилгээний арга хэмжээг тодорхойлсон).
  • Ажлын талбай, хүрээлэн буй орчны нөхцөл, үүний дотор гүйцэтгэж буй ажлын төрөл, авто зам, зам, өндөрлөг, цаг уур, материалын хяналт.
  • Ашиглалтын хэв, үүний дотор таны Дижитал саналаар дамжуулан бидэнд өгсөн бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн тодорхойлсон аливаа мэдээлэл.

“Ашиглалтын өгөгдөл” гэдэг нь бидний Түгээлтийн сүлжээнээс цуглуулдаг эсвэл Түгээлтийн сүлжээний нийлүүлдэг нэмэлт мэдээлэл бөгөөд үүнд дараах мэдээлэл орж болно:

  • Нэхэмжлэх, үйлчилгээний гэрээнд агуулагдсан мэдээлэл.
  • Түгээлтийн сүлжээний үйлчлүүлэгчдийн тухай мэдээлэл, үүний дотор эдгээр үйлчлүүлэгч эсвэл тэдний борлуулалтын төлөөлөгчидтэй холбоотой зарим Хувийн мэдээлэл.
  • Ажлын захиалгын өгөгдөл, үүний дотор үйлчлүүлэгч, холбогдох Хөрөнгө, тогтоосон асуудал, хийсэн засварын тухай мэдээлэл
  • Дэлгүүрийн шаталсан удирдлагын өгөгдөл, үүний дотор борлуулагчийн бараа материалын тайлан мэдээ, нөхөн хангалтын ажиллагааны тухай мэдээлэл.
  • Түгээлтийн сүлжээнээс Хөрөнгийн техникийн баазыг (өмчлөлийн эсвэл түрээсийн) удирдан зохицуулахдаа ашигладаг мэдээлэл, үүний дотор Түгээлтийн сүлжээний үйлчлүүлэгчид, ажлын талбай.
  • Борлуулагчийн эд ангийн өгөгдөл, үүний дотор эд ангийн бараа материалын менежмент, нөхөн хангалт, үйлчлүүлэгчийн худалдан авалт, буцаалт, сэлбэг эд ангиар солихтой холбоотой мэдээлэл.

“Caterpillar” компанийн цуглуулсан мэдээлэл мөн Системийн өгөгдөл, Хувийн мэдээлэл, Ашиглалтын өгөгдөл эсвэл тэдгээрийн хослолыг бүрдүүлж болно. Хэрвээ та аливаа Системийн өгөгдөл, Ашиглалтын өгөгдөл, эсвэл Хувийн мэдээллийг, үүний дотор “Caterpillar” компанийн үйлдвэрлээгүй Хөрөнгө дээрх Төхөөрөмжтэй холбоотой байж болох Системийн өгөгдлийг илгээвэл тус мэдээллийг ингэж илгээхээс гадна энэхүү Өгөгдлийн удирдамжийн мэдэгдлийн дагуу ашиглахыг бидэнд зөвшөөрөх эрхтэй болохоо мэдэгдэнэ.

Бид мэдээллийг хэрхэн цуглуулж болох вэ

Бид болон манай үйлчилгээ үзүүлэгчид янз бүрийн замаар мэдээлэл цуглуулж болно. Үүнд:

  • Төхөөрөмжөөр дамжуулан: Бид Төхөөрөмжөөр тоноглосон Хөрөнгөөс үүрэн эсвэл хиймэл дагуулын холбоо, радио эсвэл дотоод сүлжээний холболтоор дамжуулан мэдээлэл хүлээн авч болох бөгөөд үүнд Системийн өгөгдөл (тухайлбал Төхөөрөмж эсвэл Хөрөнгөтэй холбоотой мэдээлэл) эсвэл Хувийн мэдээлэл (тухайлбал цуцалтыг хянах хэрэгсэл, тавцан дээрх камер, ойр зай мэдрэх систем, бүхээг доторх хяналтын технологийн үүсгэсэн мэдээллээс) орж болно. Гэмтлийн код, ашиглалтын цаг, шатахууны түвшин зэрэг зарим мэдээллийг автоматаар цуглуулж болно.
  • Аппликэйшнээр дамжуулан, онлайн: Бид Аппликэйшнээр дамжуулан (жишээ нь: таныг техникийн үйлчилгээний мэдээлэл оруулах үед) эсвэл таныг манай вэбсайт, онлайн үйлчилгээ эсвэл платформыг ашиглах үед мэдээлэл цуглуулж болно. Бид мөн таныг ажлын талбай дээрх серверээр дамжуулан өгөгдөл дамжуулж эхлэх эсвэл эсхүл бидэнд үзлэг шалгалтын мэдээллийг цахим шуудангаар илгээх үед бусад онлайн арга замаар мэдээлэл хүлээн авч болно. Бид мөн ихэвчлэн вэбсайт, гар утасны аппликэйшнээр дамжуулан цуглуулдаг мэдээлэл, тухайлбал вэб хөтөч болон төхөөрөмжийн мэдээлэл, аппликэйшний ашиглалтын өгөгдөл, күүкий, пикселийн шошго, бусад технологиор дамжуулан цуглуулдаг мэдээлэл, IP хаяг, байршлын мэдээллийг цуглуулж болно.
  • Офлайн: Бид таныг бидэнтэй эсвэл манай Түгээлтийн сүлжээтэй харилцах, манай худалдааны үзэсгэлэнг ирж үзэх, захиалга өгөх эсвэл үйлчилгээний албатай холбоо барих үед мэдээлэл цуглуулж болно.
  • Эд ангийн үйлдвэрлэгч, Тоног төхөөрөмжийн үндсэн үйлдвэрлэгч (OEM)-ээс: Бид таны Хөрөнгө дэх эд ангийн үйлдвэрлэгч, эсвэл таны ашигладаг бусад компанийн үйлдвэрлэсэн Хөрөнгийн үйлдвэрлэгчээс Системийн өгөгдөл авч болно. Энэ мэдээллийг бидэнд автоматаар өгч болно.
  • Өмсөж болох технологиор дамжуулан: Бид цуцалтыг хянах хэрэгсэл эсвэл хамгаалалтын малгай, хантаазанд шигтгэсэн RFID шошго зэрэг өмсөж болох технологиор дамжуулан мэдээлэл цуглуулж болно.
  • Хөрөнгийн өмчлөгч, Түгээлтийн сүлжээ, бусад этгээдээс: Бид Хөрөнгийн өмчлөгч, Түгээлтийн сүлжээ, оператор, Хөрөнгийн менежментийг хариуцсан бусад этгээдээс нэмэлт мэдээлэл хүлээн авч болно.
  • Бусад эх сурвалжаас: Бид нийтийн өгөгдлийн сан, хамтарсан маркетингийн түнш, нийтийн сүлжээний платформ (үүний дотор тантай найз эсвэл бусад байдлаар холбогдсон хүмүүсээс) зэрэг бусад эх сурвалж, бусад гуравдагч талаас таны мэдээллийг хүлээн авч болно. Бид гэмтэл оношилгооны өгөгдөл, танай үйлчилгээ үзүүлэгчид (тухайлбал шингэний шинжилгээний лаборатори, ажлын талбайн байцаагч зэрэг) эсвэл техникийн үйлчилгээ, үзлэг шалгалт, баталгаат хугацааны бүртгэлээс мэдээлэл цуглуулах эсвэл үүсгэж болно.

Бид мэдээллийг хэрхэн ашиглаж болох вэ

Бид цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглахаас гадна, Түгээлтийн сүлжээндээ ийнхүү ашиглахыг зөвшөөрч болно:

  • Танд болон бусдад үйлчилгээ үзүүлэх:
  • Танд эсвэл борлуулагчид Хөрөнгийн төлөвийг хянах боломж олгох, танд Аппликэйшн ашиглах боломжийг бүрдүүлэх, худалдан авалтыг гүйцэтгэх, хэрэгжүүлэх, тантай таны худалдан авалт эсвэл түрээсийн талаар харилцах, танд холбогдох үйлчилгээ үзүүлэх.
  • Үйлчлүүлэгчийн дэмжлэг туслалцааны гэрээг хэрэгжүүлэх, техникийн үйлчилгээ, засвар хийх, түрээсийн Хөрөнгө эсвэл эд ангийг хүргүүлэх.
  • Операторуудад зориулсан аюулгүй ажиллагаа, Хөрөнгийн ажлын чадамж, техникийн үйлчилгээ, ажлын талбайн үр ашиг, бүтээмжийн сургалтын талаар зөвлөмж гаргах.
  • Машины ашиглалтын аюулгүй ажиллагааг сайжруулах, үүний дотор Хөрөнгө, бусад объект эсвэл хүний ойр зайг хянах.
  • Алсын техникчийн үйлчилгээ, тухайлбал алсын гэмтэл оношилгоо, алсын тохируулгыг идэвхжүүлэх.
  • Таныг байршилд суурилсан үйлчилгээ, агуулгаар хангах.
  • Харилцаа холбооны нөхцөлийг бүрдүүлэх:
  • Хөрөнгө эсвэл Төхөөрөмжтэй холбогдсон холболтыг удирдан зохицуулах.
  • Танд болон Аппликэйшний бусад хэрэглэгчид Аппликэйшнээр дамжуулан хоорондоо харилцах боломж олгох.
  • Захиргааны эсвэл гэрээний мэдээлэл, жишээлбэл Дижитал саналыг ашиглах нөхцөл болзол, баталгааны бодлого эсвэл үйлчилгээний гэрээтэй холбоотой мэдээлэл илгээх.
  • Танд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл өгөх, танд сонирхолтой байж магадгүй гэж үзсэн маркетингийн мэдээллийг илгээх.
  • Ерөнхий бизнесийн зорилгоор:
  • Зах зээлийн судалгаа хийх эсвэл “Caterpillar” компани эсвэл Түгээлтийн сүлжээг үнэлэх.
  • Өгөгдлийн дүн шинжилгээ, аудит хийх, бүтээгдэхүүн сайжруулах, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, Дижитал саналаа өргөтгөх, сайжруулах, өөрчлөх, ашиглалтын хандлагыг тогтоох, бизнесийн үйл ажиллагаагаа явуулах, тэлэх, нэгтгэсэн, нэргүй болгосон өгөгдөл дээр үндэслэн статистик шинжилгээ хийх, тухайлбал жишиг тогтоох судалгааны тайлан.
  • Үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэх, ажлын урсгалыг удирдан зохицуулах, засварыг хянах, ирээдүйн техникийн үйлчилгээ, үйлчилгээг төлөвлөх, асуудлыг оношлох.
  • Зөвлөмжийн үр дүнг баталгаажуулах, гомдлыг шийдвэрлэх, захиалгыг гүйцэтгэх.
  • Бид таныг эд анги, үйлчилгээгээр хангахын тулд бараа материалыг удирдан зохицуулах.
  • Өмчлөлийн эсвэл түрээсийн Хөрөнгийн техникийн баазыг удирдан зохицуулах.
  • Ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх.
  • Дижитал аппликэйшнийг хөгжүүлэх.
  • Бусад хэрэглээ:
  • Танд уралдаан, тэмцээн эсвэл ижил төстэй урамшууллын арга хэмжээнд оролцох боломж олгож, эдгээр үйл ажиллагааг зохион байгуулах. Эдгээр үйл ажиллагааны зарим нь нэмэлт дүрэмтэй байх бөгөөд үүнд бид таны Хувийн мэдээллийг хэрхэн ашиглаж, задруулдаг тухай нэмэлт мэдээлэл агуулагдаж болно. Бид танд эдгээр дүрмийг, үүний дотор “Caterpillar” компанийн Глобал мэдээллийн нууцлалын тухай мэдэгдэл, аливаа холбогдох нууцлалын мэдэгдлийг анхааралтай уншиж танилцахыг зөвлөж байна.
  • Та бидний хооронд тохиролцсон нэмэлт хэрэглээнд зориулж.

Хувь хүнийг таниулах дуу дүрст өгөгдөл эсвэл таних боломжтой хувь хүний физиологийн өгөгдлийн тухайд бид зөвхөн үйлчлүүлэгчдээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах зорилгоор, үүний дотор операторуудад зориулсан аюулгүй ажиллагаа, Хөрөнгийн ажлын чадамж, техникийн үйлчилгээ, ажлын талбайн үр ашиг, бүтээмжийн сургалтын талаар зөвлөмж гаргах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах зорилгоор тухайн өгөгдлийг ашиглана.

Бид мэдээллийг хэрхэн задруулж болох вэ

Бид мэдээллийг дараах байдлаар задруулж болно:

  • “Caterpillar Inc.”-ийг шууд эсвэл шууд бусаар хянадаг, хянуулдаг эсвэл хамтран хянадаг хуулийн этгээдүүдэд (цаашид “Хамааралтай этгээд” гэх) энэхүү Өгөгдлийн удирдамжийн мэдэгдэлд тодорхойлсон зорилгоор. “Caterpillar Inc.” нь Хамааралтай этгээдүүдтэй хамтран ашигладаг мэдээллийг хариуцах хуулийн этгээд болно.
  • Түгээлтийн сүлжээнд тантай харилцаа тогтоож, танд үйлчилгээ үзүүлж, танд маркетингийн мэдээлэл илгээх боломж өгөхийн тулд Системийн өгөгдөл, Хувийн мэдээллийг ашиглахыг зөвшөөрөх.
  • Хөрөнгийн өмчлөгчдөд, Хөрөнгийн ашиглалтаа удирдан зохицуулах боломж өгөх.
  • Өгөгдлийн дүн шинжилгээ, мэдээллийн технологи, холбогдох дэд бүтцийн хангамж, аппликэйшний хөгжүүлэлт, платформын хостинг, үйлчилгээний алба, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, аудит, зөвлөх болон бусад үйлчилгээ үзүүлдэг манай үйлчилгээ үзүүлэгчдэд.
  • Эд ангийн үйлдвэрлэгчдэд, бүтээгдэхүүнийхээ хэрэглээг судалж, бүтээгдэхүүнээ сайжруулах, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж өгөх.
  • Хөрөнгийн менежментийг хариуцах, Хөрөнгийн өмчлөгчидтэй гэрээ байгуулсан эсвэл бизнес харилцаанд орсон төлөөлөгч, үйлчилгээ үзүүлэгч эсвэл бусад гуравдагч тал.
  • Манай Хамааралтай этгээдийн бизнес, Хөрөнгө эсвэл хувьцааны бүх эсвэл аливаа хэсгийг өөрчлөн зохион байгуулах, нэгтгэх, худалдах, хамтарсан үйлдвэр байгуулах, шилжүүлэх, дамжуулах эсвэл бусад байдлаар хуваарилах (үүний дотор дампуурал эсвэл түүнтэй төстэй ажиллагаатай холбоотой) тохиолдолд гуравдагч этгээдэд.
  • Энэхүү Өгөгдлийн удирдамжийн мэдэгдэлд заасны дагуу Cat хөгжүүлэгчийн портал эсвэл бусад ижил төстэй API-р дамжуулан өгөгдлийг хүртээмжтэй болгох.
  • Та, бидний тохиролцсоны дагуу нэмэлт хүлээн авагчдад.

Байршлын өгөгдөл: Бид Хамааралтай этгээдүүд, Түгээлтийн сүлжээндээ таныг нутагшуулсан контент, үйлчилгээгээр хангах боломж өгөхийн тулд тэдэнтэй байршлын мэдээллийг хуваалцаж болно. Зарим тохиолдолд та Төхөөрөмжийнхөө байршлыг ийнхүү хэрэглэх эсвэл хуваалцахыг зөвшөөрөх эсвэл татгалзах боломжтой байж болно. Гэхдээ хэрвээ та татгалзвал бид эсвэл манай Хамааралтай этгээд, Түгээлтийн сүлжээ таныг холбогдох үйлчилгээ, контентоор хангах боломжгүй болж болно.

Бид шаардлагатай эсвэл зохистой гэж үзсэн тохиолдолд мэдээллийг ашиглах эсвэл задруулж болно: (а) холбогдох хуулийн дагуу, үүний дотор таны оршин суугаа улсаас өөр улсын хууль тогтоомжийн дагуу; (б) хуулийн хянан шийдвэрлэх ажиллагааг сахин мөрдөх; (в) төр, засгийн газрын эрх бүхий байгууллага, үүний дотор таны оршин суугаа улсаас өөр улсын төр, засгийн газрын эрх бүхий байгууллагын хууль ёсны хүсэлтэд хариу өгөх; (г) нөхцөл, болзлоо хэрэгжүүлэх; (д) өөрсдийн үйл ажиллагаа, түүнчлэн Хамааралтай этгээд, Түгээлтийн сүлжээний үйл ажиллагааг хамгаалах; (е) өөрсдийн эрх, нууцлал, аюулгүй ажиллагаа эсвэл эд хөрөнгө, түүнчлэн Хамааралтай этгээд, Түгээлтийн сүлжээ, та эсвэл бусад этгээдийн эрх, нууцлал, аюулгүй ажиллагаа эсвэл эд хөрөнгийг хамгаалах, үүний дотор мэдээллийн аюулгүй байдлын зорилгоор; (ё) боломжтой хуулийн хамгааллын хэрэглүүрийг ашиглаж, хүлээж болох хохирлыг хязгаарлах боломжийг бүрдүүлэх.

Нэргүй болгосон эсвэл нэгтгэсэн мэдээлэл: Бид холбогдох хуулийн дагуу шаардагдахаас бусад тохиолдолд нэргүй болгосон эсвэл нэгтгэсэн мэдээллийг (тухайлбал, таныг эсвэл Дижитал саналын бусад аливаа хэрэглэгчийн нэрийг таниулахгүй мэдээлэл) ашиглаж, задруулж болно.

Алсын үйлчилгээ, шинэчлэлт

Cat® алсын үйлчилгээ – зарим Product Link™ телематик хэрэгсэл, Cat тоног төхөөрөмжийн хяналтын модулийн (ECM) програм хангамжид зориулсан програм хангамжийн шинэчлэлийн ажиллагаанд дэлгэрэнгүй заасанчлан, таны Төхөөрөмж, Хөрөнгийн тохируулгаас хамааран бид Системийн өгөгдлийг алсаас ашиглаж болно:

  • Бид үйлдвэрлэдэг эсвэл бусад байдлаар хангадаг Төхөөрөмжийг шалгаж, шинэчлэх (жишээ нь: системийн тохиргоог шинэчлэх эсвэл “Caterpillar” эсвэл манай Хамааралтай этгээдтэй холбогдоход ашигладаг харилцаа холбооны операторыг удирдан зохицуулах).
  • Таны Cat-ын хөрөнгийн машины ашиглалтыг удирддаг програм хангамжийг шинэчлэх, бид шинэчлэлт хийхэд бэлтгэж, Хөрөнгө рүү програм хангамжийн шинэчлэлтийн файлыг шахаж болно.

Бид програм хангамжийн алсын шинэчлэлтийг хэрхэн удирдан зохицуулдаг талаар нэмэлт мэдээлэл авч, програм хангамжийн алсын шинэчлэлттэй холбоотой сонголтуудыг олж мэдэхийн тулд Cat® алсын үйлчилгээ – зарим Product Link™ телематик хэрэгсэл, Cat тоног төхөөрөмжийн хяналтын модулийн (ECM) програм хангамжид зориулсан програм хангамжийн шинэчлэлийн ажиллагааг үзнэ үү.

хамгаалалт

Бид байгууллагынхаа дотор мэдээллийг хамгаалахын тулд зохион байгуулалт, техник, захиргааны зохистой арга хэмжээг авдаг. Харамсалтай нь ямар ч өгөгдөл дамжуулалт эсвэл хадгалах систем 100% хамгаалалттай байх баталгаа байхгүй. Хэрвээ таны бидэнтэй харилцсан харилцаа хамгаалалтгүй болсон гэж үзэх үндэслэл байвал (жишээ нь: хэрвээ таны дансны хамгаалалт алдагдсан гэж үзвэл), доорх “Бидэнтэй холбоо барих” хэсэгт заасны дагуу бидэнд нэн даруй мэдэгдэнэ үү.

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН СОНГОЛТ, ХАНДАЛТ

Таны Хувийн мэдээллийг ашиглаж, задруулах талаар ямар эрх, сонголттойгоо ойлгохыг хүсвэл “Caterpillar” компанийн Глобал мэдээллийн нууцлалын тухай мэдэгдэл, холбогдох нууцлалын бодлогуудыг үзнэ үү.

Бусад чухал мэдээлэл

Гуравдагч талын контент: Өгөгдлийн удирдамжийн мэдэгдэлд (i) Дижитал саналын холбогдсон аливаа вэбсайт эсвэл онлайн үйлчилгээг ажиллуулдаг аливаа гуравдагч талын нууцлал, мэдээлэл эсвэл бусад практик (жишээ нь: манай Аппликэйшнүүдэд танд дөхөм болгох зорилгоор бид ямар ч бизнесийн харилцаагүй гуравдагч талын хангадаг орон нутгийн цаг агаарын мэдээллийн гипер холбоосыг оруулж болно) (ii) ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч эсвэл үйлчлүүлэгч зэрэг гуравдагч этгээдийн хянадаг Хувийн мэдээллийг (энэхүү Хувийн мэдээллийг “Caterpillar” компани цуглуулах эсвэл бусад байдлаар боловсруулдаг байсан ч гэсэн) тусгаагүй бөгөөд бид эдгээр асуудлыг хариуцахгүй. Түүнчлэн Дижитал саналд холбоос оруулах нь тухайн холбосон сайт эсвэл үйлчилгээг бид эсвэл манай Хамааралтай этгээд сайшаан баталсан болохыг илтгэхгүй.

Хил дамнасан дамжуулалт: Таны мэдээллийг бид өөрсдөө эсвэл манай үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагаа явуулдаг аливаа улсад хадгалж, боловсруулж болох бөгөөд энэхүү Өгөгдлийн удирдамжийн мэдэгдэлд заасны дагуу Дижитал саналыг ашиглах эсвэл бусад байдлаар бидэнд өгөгдөл өгснөөр та мэдээллийг таны оршин суугаа улсаас гадагшаа, үүний дотор Америкийн Нэгдсэн Улс руу, танай улсаас өөр өгөгдөл хамгаалах дүрэм журамтай байж болох улс орон руу дамжуулахыг зөвшөөрнө.

Эмзэг мэдээлэл: Манай Дижитал санал нь танаас нийгмийн хамгааллын дугаар, арьс өнгө, яс үндэс, улс төрийн үзэл бодол, шашин эсвэл бусад итгэл үнэмшил, генетикийн онцлог шинж, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх мэдээлэл, үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэл зэрэг эмзэг Хувийн мэдээллийг авах зорилгогүй. Бид танаас Дижитал санал дээр эсвэл үүгээр дамжуулан бидэнд ийм мэдээлэл илгээхгүй байхыг хүсэж байна.

Түгээлтийн сүлжээ: Түгээлтийн сүлжээ нь өөрийн нууцлалын мэдэгдэл, өгөгдлийн удирдамжийн бодлоготой байж болно. Бид танд эдгээр мэдэгдлийг тогтмол үзэж хянаж байхыг зөвлөж байна. Эдгээр мэдэгдэл, бодлого нь зөвхөн тухайн борлуулагчид хамаарах бөгөөд бидний зүгээс Өгөгдлийн удирдамжийн мэдэгдэл, “Caterpillar” компанийн Глобал мэдээллийн нууцлалын тухай мэдэгдэл, холбогдох нууцлалын бодлогуудад заасны дагуу мэдээллийг цуглуулах, ашиглах, задруулах эсвэл удирдан зохицуулахад үйлчлэхгүй.

ӨГӨГДЛИЙН УДИРДАМЖИЙН МЭДЭГДЭЛД ШИНЭЧЛЭЛТ ОРУУЛАХ

Бид энэхүү Өгөгдлийн удирдамжийн мэдэгдлийг өөрчилж болно. Энэ хуудасны орой дээрх “Хамгийн сүүлд шинэчилсэн” гэсэн таних тэмдэг нь Өгөгдлийн удирдамжийн мэдэгдлийг хамгийн сүүлд өөрчилсөн он сар өдрийг илтгэнэ. Бид нэмэлт өөрчлөлт оруулсан Өгөгдлийн удирдамжийн мэдэгдлийг нийтлэхэд аливаа өөрчлөлт хүчин төгөлдөр болно. Эдгээр өөрчлөлтийн дараа Дижитал саналыг ашиглавал та нэмэлт өөрчлөлт оруулсан Өгөгдлийн удирдамжийн мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг болно.

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

Хэрвээ танд энэхүү Өгөгдлийн удирдамжийн мэдэгдэлтэй холбоотой асуух зүйл байвал бидэнтэй CatConnectSupport@cat.com гэсэн хаягаар холбоо барина уу.